Эрхэм хүндэт харилцагч, хамтран ажиллагч та бүхний энэ өдрийн амар амгаланг айлтгая.
Манай компани нь байгуулагдсан цагаасаа эхлэн уул уурхайн барилга байгууламж, өндөр даралтат сав, шугам хоолой, уурхайн тоног төхөөрөмжийн угсралт, засвар үйлчилгээ, механик инженерчлэл, ажиллах хүч нийлүүлэх чиглэлээр ажиллахдаа олон улсын томоохон төслүүд дээр ажиллаж байсан туршлагатай, өндөр ур чадвартай инженер техникийн баг, гагнуурчин болон төмөр хийц шугам хоолойн нарийн мэргэжилтнүүдээр багаа бүрдүүлэн захиалгат ажил, төслүүдээ амжилттай хэрэгжүүлж ирлээ.
Бид дэвшилтэт технологийн шийдэл бүхий барилга, байгууламж, үйлчилгээг захиалагчиддаа чанарын өндөр түвшинд ханган нийлүүлж, хүлээлгэн өгөхийг эрхэм зорилгоо болгосоор ирсэн.
Манай компанийн бүтээн байгуулалт, ололт амжилт бүхэн чадварлаг хамт олны хөдөлмөр зүтгэл, үнэнч хэрэглэгчид та бүхний итгэл найдварын үндсэн дээр тогтож байгаа гэдгийг хэлэхэд таатай байна.
Манай хамт олонд итгэл найдвар хүлээлгэн хамтран ажиллаж байгаа та бүхэндээ талархал илэрхийлэхийн ялдамд цаашид бидэнтэй хамтран ажиллахыг хүссэн хэрэглэгч, захиалагч та бүхэнд манай хаалга үргэлж нээлттэй байх болно.
Дилшад Али, Ерөнхийлөгч
Инженерчлэлийн төгс шийдлийг захиалагч бүрт
Метал хийцлэлийн олон улсын стандартыг Монголдоо нутагшуулна
Ж.Сэвжид нь Саади констракшн ХХК-ийн 100% хувьцаа эзэмшигч бөгөөд 2021 оны 3 дугаар сараас компанийн Гүйцэтгэх удирдлагыг өөрөө хэрэгжүүлэн ISO 9001:2015 Чанарын менежментийн тогтолцооны стандарт нэвтрүүлэлтийг компанийн хэмжээнд эхлүүлэн чадварлаг, нарийн мэргэжилтэй удирдлагын багийг шинээр бүрдүүлэн ажиллаж байна. МУИС, ХЗС-ыг Олон улсын эрх зүйч мэрэгжлээр төгссөн.
Олон улсын хувийн эрх зүй, бизнесийн эрх зүй, татвар, компанийн эрх зүй, хууль зүйн дүн шинжилгээ (DDR), иргэний болон үйлдвэрлэл, уул уурхайн барилга байгууламжийн төсөл, хөрөнгө оруулалт зэргээр мэргэшсэн Монголын хуульчдын холбооны гишүүн хуульч.
Дилшад Али нь 1996 онд анх Монгол улсад ABB компанийн гэрээгээр ирж, 3-р цахилгаан станцыг сэргээн байгуулах ажилд гар бие оролцож байсан бөгөөд 2000 оноос Монгол улсад оршин сууж байна. Түүнчлэн тэрээр барууны SMP чиглэлээр мэргэшсэн олон улсын компаниудад ажиллаж байсан 18 жилийн туршлагатай. Энэ хугацаандаа Монгол гагнуурчдыг мэргэжлийн өндөр түвшинд бэлтгэн азми стандартаар сургаж олон арван шавь төрүүлсэн.
Саади констракшн ХХК нь 2021 онд олон улсын чанарын менежментийн тогтолцоог нэвтрүүлэх ажлыг эхлүүлэн өөрчлөн зохион байгуулагдсанаар тус компанийн Ерөнхийлөгчөөр томилогдон ажиллаж байна.
Кожи Сузуки Алексанре нь Солонгос улсад KAIST их сургуулийг Механик инженерийн мэргэжлээр төгссөн.
Тэрээр уул уурхай, эрчим хүчний салбарт бизнес хөгжлийн менежмент, гэрээ хэлэлцээр, төслийн менежментээр мэргэшсэн бөгөөд Саади Констракшн ХХК-д Үйл ажиллагаа эрхэлсэн захирлаар ажиллаж байна.
Н.Дуламсүрэн нь Саади Констракшн ХХК-д Нягтлан бодогчоор ажлын гараагаа эхэлж байсан бөгөөд одоо Санхүү эрхэлсэн захирлаар ажиллаж байна.
Тэрээр Санхүү, бизнесийн удирдлагын магистрант, Англи хэл судлал, орчуулагч мэргэжлээр МУИС, ХУИС-г төгссөн.
Г.Содгэрэл нь Liverpool их сургуулийг Meng (Hons) барилгын инженер мэргэжлээр төгссөн. Тэрээр Евро кодын дагуу дижитал анализ хийх, хийцийн тооцоо хийх талбар дээр мэргэшсэн.
Төлөвлөлтийн Инженерээр карьераа эхэлж байсан бөгөөд улмаар уул уурхайн олон төрлийн төслүүдийн удирдлагаар ажиллаж амжилттай хүлээлгэн өгч байсан туршлагатай. Одоогийн байдлаар Саади Констракшн ХХК-ийн Төсөл хариуцсан Захирлаар ажиллаж байна.